8o
Улаанбаатар хот
mobile menu

13 настай охин хар тамхины хэрэгт холбогджээ

2018-10-04 10:22:00

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч С.Батзориг "Өдрийн сонин"-д хар тамхи, мансууруулах бодисын талаар ярилцлага өгсөн байна.  Ахлах мөрдөгч С.Батзориг ярилцлагадаа "Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт он гарсаар 258 хүн холбогдон шалгагдаж байна. Тэдний  тав нь дунд сургуулийн сурагч, гурав нь их сургуулийн оюутан байна. Шалгагдаж байгаа сурагчдын хамгийн бага нь 13 настай охин. Хэрэгт холбогдсон хүмүүсийг насаар нь авч үзвэл ихэвчлэн 16-22 насныхан найз нөхдийнхөө хүрээгээр холбогдсон байдаг. Тэд бие биедээ сонирхуулж, нэгнийгээ даган дуурайх хэлбэрээр үйлддэг нь тогтоогдсон" хэмээн хэлсэн байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment