8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Бат-Эрдэнэ: ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг нийгмийг цочирдуулсан аллага

2018-10-04 10:44:00

ЧУУЛГАН

ЗТХ-ИЙН САЙД Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна 

НЭМЭЛТ: 11:10 минут УИХ-ын намрын чуулган хуралдаж байна. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулав. Улмаар ЗТХ-ИЙН САЙД Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.  Гишүүнд асуулт асууж, санал хэлж байна. 

Тухайлбал,  

Г.Занданшатар: 2018 оны наймдугаар сарын 14-ны өдөр Зам тээвэр, хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар огцрох өргөдлөө өгсөн. Бид зөвшилцөх бичгийг нь Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Есдүгээр сарын 18-нд Ерөнхийлөгчөөс хариу ирсэн. Энэ дагуу ээлжит чуулганаа зарлаад явж байна. Өмнө нь жишиг явж байсны дагуу явж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзсан байна лээ.

Н.Оюундарь: Талийгаач айлын удам залгах ганц хүү. Энэ онд эхнэр нь одонгоо авчихаад яаж угаах вэ гээд явж байсан. Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын уугуул байсан. Талийгаачийн асуудал ганц нэг шөнө болсон зүйл биш. Б.Махбал 2014 онд н.Дорждагвад бид эргэж ирээд чамд газрын даргын албан тушаал олж өгнө өө гэж хэлж байсан байгаа юм. Б.Махбал нь 4-5 компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй, төрсөн дүү нь нэг тэрбумын үнэлгээтэй компанитай. Зам тээврийн яаманд бугшсан байгаа сайдаас үл хамаарах асуудлыг хэзээ засах вэ. Мөрдөн байцаалтын нууцлал хаана байна вэ. Бүх зүйл хэвлэлээр явж байна. Бичлэгүүд алга болчихсон байна.  Зам, тээврийн хөгжлийн яамны нэг, хоёр, гуравдугаар давхрын камерын бичлэг яагаад алга болчихсон юм бэ. Бичлэгүүд алга болсон нь ар талдаа албан тушаалын төлөөх тэмцэл байсан нь харагдаж байна. 

Г.Занданшатар: Талийгаачийн ар гэртээ бид удаа дараа уулзсан. Гомдол саналыг нь сонссон. Хуулийн дагуу шийдэгдэнэ гэж итгэж байна аа.

Д.Тэрбишдагва "Төрийн яаман дээр хүний амь нас сүйтгэж байгаа хэрэг дэлхийд байхгүй байх. Ардчиллаар яваад 28 жил боллоо. Ардчилал нэрийн дор юу ч хийж болох юм шиг явсны гай л даа. Г.Занданшатар дарга та асуултандаа бодож хариулаа. Инээгээд байх юм. Инээж биш гуниглаж, харамсч, эмзэглэж хариулах ёстой "

Б.Бат-Эрдэнэ: ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг нийгмийг цочирдуулсан аллага. Харамсалтай байна. Энэ үйлдэл төрийн албанд байгаа бугшсан зүйл хэр хэмжээнд байгааг харуулж байна. Бугшсан энэ зүйлийг уг үндсээр нь устгаж үгүй болгох хэрэгтэй. 

Ж.Мөнхбат: Энэ хэрэг нэг л өдөр гарсан хэрэг биш.Тэр Дорждагва гэдэг хүнийг талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд томилох гэж Б.Махбал нь талийгаачийг 7-8 удаа өрөөндөө дуудаж уулзсан байгаа юм. Хууль, хүч прокурорын байгууллагын шударга ёс хаана байна. Нас барсан хүний архи уусан хэмжээг тогтоочихоод хэрэг үйлдсэн хүмүүсийн архины хэмжээг тогтоож чадахгүй байгаа юм бэ. 9 удаа гишгэлэн тамласан байхад яагаад бичлэгийн дагуу шалгахгүй байгаа юм бэ. Энийг шударга талаас нь шийдээч ээ гэж хууль хүчний байгууллагаас хүсч байна. Олон удаагийн дарамт шахалт үйлдэл нь бичлэгээр, талийгчийн утсанд ирсэн мессеж зурвасаас харж болохоор байгаа гэж байна. Талийгаачийн эхнэр Ц.Нямдорж сайдаж хандаж "энэ хэргийг үнэн зөвөөр нь шүүж тунгааж өгөөч гэсэн хүсэлт тавьсан" гэж байна лээ. Үнэн зөвөөр нь шүүж өгөөсэй гэж хүсэж байна. Талийгаачийн эхнэр бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд. Энэ хүн бяцхан 4 хүүхдээ тэврээд үлдэж байгаа нь үнэхээр харамсалтай. 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

УИХ-ын нэгдсэн чуулган 81 хувийн ирцтэйгээр эхэллээ

НЭМЭЛТ: 10:44 минут  

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр дүгнэлт, Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудалыг эхэнд нь хэлэлцэх юм байна.  УИХ-ын нэгдсэн чуулган 81 хувийн ирцтэй Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл