8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батсуурь төрийн албанд шургалах шалтгаан юу вэ?

2018-10-04 10:54:40

Аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Ж.Батсуурь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус" компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн" компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ.

Мөн Засаг  даргын захирамжаар 762 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөшөө дурсгалын ажлыг Засаг даргатай хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлсэн байна.

Энэ бол шалгагдаж байгаа тоо баримтуудын цөөхөн хэд нь. Үүний цаана хууль бус газар олголт, ашиг сонирхлын зөрчилтэй компаниар ажил гүйцэтгүүлсэн, эхнэрийнхээ компанийг илт давуу байдлаар дэмжсэн гээд баримтууд цааш хөвөрнө. Төрийн албанд төрөл саднаа дүүргээд зогсохгүй ашиг сонирхолын зөрчилтэй ажиллаж байсан гэдгийг нутгийн зон  олон нь ам уралдан ярих юм билээ.

Татвар төлөгчдийн мөнгөөр ийн “гараа угаасан” байхад түүнийг хамгийн сайн Засаг дарга, түүнээс суралц хэмээн хэвлэлээр АН-ын эрх мэдэлтнүүд нэг биш удаа хэлж байсан нь төрийн албанаас хайр найргүй хөрөнгө мөнгө шамшигдуул гэсэн даалгавар байсан гэж үү... 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
ali ch nam garsan hulgaichid baih yum daa
2018/10/04 1.25.112.93
  • Recent
  • Most Read
  • Most Comment