8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУД: Г.Гүнжидмаа: Гомдлын агуулга дийлэнх тохиолдолд "нэр төрд халдлаа" гэсэн байдаг

2018-10-04 11:17:00

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2015 оноос хойш сэтгүүлзүйн бүтээл, сэтгүүлчийн ёсзүйтэй холбоотойгоор хүлээн авсан гомдол, тэдгээрийн шийдвэр болон сэтгүүлч редакцуудын гаргадаг түгээмэл алдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг анх удаа олон нийтэд хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн Зөвлөл 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн ард иргэдээс сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой гомдлыг өргөдөл бичгийн хэлбэрээр хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд зөвлөлийн зүгээс албан ёсоор хэвлэлийн хурал хийж байгаагүй бөгөөд хоёр жилийн хугацаанд ирсэн гомдол мэдээлэл, шийдвэрлэлтийн  талаар анх удаа олон нийтэд хүргэж байгаа гэдгээ Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа онцолж байна. Хэвлэл Мэдээллийн Зөвлөл олон нийтэд мэдээлэл цацаж байгаа тодорхой нэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг хүлээж авдаг. 2015 оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 49 иргэн, байгууллагаас 160 гомдлыг хүлээн авч, хэлэлцэн шийдвэрлээд байна. 

Гомдлын агуулга дийлэнх тохиолдолд "нэр төрд халдлаа" гэсэн байдаг бөгөөд сэтгүүлчид мэдээллээ нягтлаагүй, эх сурвалжаар баталгаажуулаагүйгээс үүдэлтэй байгаа нь харагдаж байна. Түүнчлэн сэтгүүлч алдаа гаргаагүй тохиолдол байдгийг хэлэх нь зүйтэй. Одоогийн байдлаар 23 тохиолдолд сэтгүүлч алдаа гаргаагүй, 104 тохиолдолд алдаа гаргасан байна гэдгийг ёс зүйн хороогоор хэлэлцэж тогтоосон гэв. 


АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment