8o
Улаанбаатар хот
mobile menu

ЧУУЛГАН: Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

2018-10-04 12:00:13

Өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр төмөр замын ноцтой осол зам, тээврийн салбарт гарсан. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн  76.2 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ene baterdene said mash muu ajilasan , arhkinaas l bolson baikh geed zogsoj bsn Odoo shiitgelee onoo
2018/10/05 122.201.31.87