
УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард шүүх шийдвэрлэсэн билээ. Энэ хэргийн зургаа дах удаагийн шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд боллоо. Уг шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елуза нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж илрүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан шийдвэрийг хэвээр баталжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 15-нд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгасан. Түүнчлэн хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.



