МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулах юм байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар ЗТХ-ийн сайдыг чөлөөлсөн.
Эх сурвалжийн хэлж байгаагаа ЗТХ-ийн сайдад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 2-3 хүн гэнэ. Тухайлбал, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нарын гишүүд албан ёсоор нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн аж. Мөн Ё.Баатарбилэг гишүүний нэр яригджээ. Ингээд УЗ-ийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр тохиролцож, шийдвэр гаргасан байна.
Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг одоо УИХ дахь намын бүлгээр хэлэлцэн УИХ-ын гишүүд байр сууриа нэгтгэх учиртай. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар оруулж, баталгаажуулах юм.