8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад иргэд эрүүл мэндийн даатгалд 3 мянган вон төлөөд 45 сая воны даатгалын хөнгөлөлт эдэлнэ

2018-10-04 15:01:56

Энэ сарын 4-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас гадаадын  иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрх болон түүний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор  иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөж журмыг  ирэх 12 сараас  мөрдөхөөр болжээ. Энэ нь БНСУ-д эмчилгээний визээр орж ирэн,  бага хэмжээний даатгалын хураамжаар эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлж байгаа гадаадын иргэдийн асуудлыг цэгцлэх зорилготой юм байна.. Хэрэв гадаадын иргэд эрүүл мэндийн даатгалын хураамжаа хугацаандаа төлсөн тохиолдолд оршин суух виз сунгах болон  Солонгос Улсад дахин орж ирэх боломжтой байхаар зохицуулсан байна.

    Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах статистик мэдээг харвал 2013 онд 162 265 хүн, 2014 онд 184 805, 2015 онд 208 184, 2016 онд 248 479 хүн, 2017 онд 270 416 хүн байгаа бол 2018 оны 06-р сард 2 987  630 хүн болсон байна. Энэ тоо нь цаашид ихсэх төлөвтэй байна.  Жишээвэл: “А” гэх гадаад иргэн 5 жилийн турш 3 сая вонын эрүүл мэндийн даатгал төлсөн тохиолдолд 600 сая вон хүртэлж эрүүм мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment