МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэрийг дэвшүүлэхээр 100 хувь санал нэгдсэн.
Улмаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд ЗТХ-ийн сайдад миний нэрийг дэвшүүллээ. Энэ нь МАН-аас ирж буй улстөрийн даалгавар гэж харж байна. Таван салбар энэ яаманд харьяалагддаг учир маш чухал, хариуцлагатай салбар. Амаргүй үед төрийн ажлын ачааг ав гэсэн даалгавар гэж хүлээж авч байна. Монголын төр хариуцлагатай, босго өндөртэй байх, төрийн албан хаагчид тангараг өргөсөн албандаа үнэнчээр зүтгэх гээд олон асуудлыг цэгцлэх шаардлагатай байна" гэв.