8o
Улаанбаатар хот
mobile menu

МХЕГ: Хүүхдүүд эмэнд хордож нас барсан гэх мэдээлэл худлаа

2018-10-05 08:39:00

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна гэх нэрийн дор хуурамч эм хэрэглэсний улмаас ОХУ-д 12 хүүхэд амиа алдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл дээрх мэдээлэл нь батлагдаагүй, бодит эх сурвалжгүй, ташаа мэдээлэл гэдгийг МХЕГ-аас мэдээллээ. ОХУ-ын Эмийн зохицуулалтын байгууллагаас мэдээлэгдээгүй, нэр бүхий хуурамч эм хэрэглэсний улмаас тус улсад 12 хүүхэд амиа алдсан золгүй явдал гараагүй байна.

Иймд иргэдийг энэ мэт хуурамч мэдээлэлд автахгүй байх, аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас тодруулах, шаардлагатай тохиолдолд утсаар болон өөрийн биеэр хандахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Наад асуудлыг чинь хамгийн түрүүнд ярьж эхэлсэн хүн нь МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү өөрөө. Мэргэжлийн хяналт уналтад орж дууслаа найзуудаа. Буянт-Ухаад архидалтад уриалдаг дарга тавьсан танд баярлалаа.
2018/10/10 185.220.101.25