8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Одоо 32/33-ын бүлэг гэж байхгүй. Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлнэ

2018-10-05 08:53:00

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэрийг дэвшүүлэхээр 100 хувь санал нэгдсэн.  Улмаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд ЗТХ-ийн сайдад миний нэрийг дэвшүүллээ. Энэ нь МАН-аас ирж буй улстөрийн даалгавар гэж харж байна. Таван салбар энэ яаманд харьяалагддаг учир маш чухал, хариуцлагатай салбар. Амаргүй үед төрийн ажлын ачааг ав гэсэн даалгавар гэж хүлээж авч байна. Монголын төр хариуцлагатай, босго өндөртэй байх, төрийн албан хаагчид тангараг өргөсөн албандаа үнэнчээр зүтгэх гээд олон асуудлыг цэгцлэх шаардлагатай байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Харин Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Одоо 32/33-ын бүлэг гэж байхгүй. Би Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлнэ. Намын дарга, Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн хүрээнд Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлж байна” гэжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
МАН цэвэршсэн гэж үү? ҮГҮЙ ШҮҮ. авлигачид төрийг гутааж байгаа. ТА тэмцэхгүй байна.
2018/10/05 122.201.31.59
М.Энхболд
Чи дарга болохоороо больчихдог юм уу, горьд за. Гантулга чинь яваад одоо 32/32 болсон за
2018/10/05 202.70.34.70
Амгаа
Энэ төр бүрэн дамуурлаа 14 тэрбумынхан төрөөр тоглоод дуусна даа новшнуудыг бүгдийг нь төрөөс зайлуулж буудчих юисан даан ч дээ
2018/10/05 66.181.161.44
Баатар
14 тербумынхан нэгнээ ѳѳд татаж байгаа юм байна
2018/10/05 202.9.41.18