УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр 14.00 цагт эхлүүлэхээр болж дахин зарласан ч ирц мөн л ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаагүй. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд “семинар”-ыг хааж байгаагаа мэдэгдэж өнөөдөр 09.00 цагт дахин цуглахаар болсон. Ээлжит бус чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 34, МҮАН-аас 2, ИЗНН-аас нэг гишүүн нийт 37 гишүүн ирлээ. Нээлтийг хийхэд хамгийн багадаа 39 гишүүн оролцох ёстой юм.
Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг, мөн Шударга ёс эвслийг бүрдүүлэгч МАХН-аас нэг ч гишүүн ирэхгүйгээс хоёр дахь удаагаа зарласан ээлжит бус чуулганыг нээж чадалгүй хойшилсон билээ.