8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг нэг сар цагдан хорино

2018-10-06 11:14:18

АТГ-аас аравдугаар сарын 4-нд Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан талаар тус газраас мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Г.Бум-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр хянан хэлэлцжээ.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан үндэслэлээр Г.Бум-Эрдэнийг 2018 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 

 Г.Бум-Эрдэнэ гэж хэн бэ

Г.Бум-Эрдэнэ нь, 1975-1985 онд Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг төгссөн. МУИС-ийн математикийн ангийг дүүргэсэн. 2002-2007 онд Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер буюу хичээлийн эрхлэгчээр ажилласан. 2017 оноос эхлэн Нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаа нэгэн юм.

Өнгөрсөн сарын сүүлээр АТГ-ынхан  “Нэгдүгээр сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй 6 бүлэг хичээллэхээс  БСШУСЯ-наас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байсан. Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна” гэж мэдээлсэн. Үүний дараахан тэрбээр авлига авч байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригджээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
оо
буудаж хороо новшийн гар
2018/10/06 202.179.31.125
Z
20jiliin togtoltsoog bagsh tsereg dargaggui solih heregtei sh de. 1 udaa bariad 1 sar suulgaad boldog yum u
2018/10/06 194.230.155.185
монгол
Хориод л болоо юу. Гараад дахин баригдахгүй аргаар авна. Нѳгѳѳ ёс зүй хариуцлага яасан бэ. Хог дээр хаясан уу?
2018/10/06 202.126.89.21
ИРА
1-Р СУРГУУЛЬ Ч ХЭЦҮҮЛ ДЭЭ.ГЭХДЭЭ ХИЙЖ ЧАДАХ Л ЕСТОЙ БАЙХГҮЙ ЮУ
2018/10/06 103.212.119.224