8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ноцтой ослын улмаас 5 хүн амиа алджээ

2018-10-06 11:19:17

Энэ сарын 1-5-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 1416 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1017 дуудлага ирсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь нас хохирчээ.Осол, хэргийн улмаас 52 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол бага насны 12 хүүхэд осолд өртсөн байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 иргэнийг олж тогтоож шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчлуулахаар шийтгэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sukh
Ugluud zohtsuulagch b gaazam tugjireh ni baga b gaa shuu bainga holbootoi b j zohitsuulah l heregtei
2018/10/06 202.9.42.6
Zochun
Mash zuv shalgaltaa changal uulzvar bbolgon fsagdaatai bol oron toog nemeh heregtei oroond suugaa hurgan darga nar zam geer garah heregtei
2018/10/06 202.9.42.6