8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Энхномин: ”World Korea” ХХК-д 20 гаруй сая төгрөгөөр хулхидуулчихлаа

2016-02-19 08:29:00

Солонгосын их, дээд сургуулиуд руу хамгийн боломжит нөхцлөөр оюутан залуусыг зуучилдаг хэмээн нийгэмд нэлээд нэр хүндтэй гэх "World Korea" группт нэгэн иргэн хулхидуулжээ. Тэд нэг сарын дотор 20 гаруй сая төгрөгөөр хохироод байгаа аж. Найдвартай, олон жил үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн өөрсдийг рекламдаж, цөөнгүй урлагийн арга хэмжээг ивээн тэтгэж харагддаг "World Korea" компани одоогоор хэдэн хүнийг ингэж хулхидсан тодорхойгүй байна. Хохирогч Г.Энхномин нөхөр Б.Өгөөмөрийн  хамт "Эмчилгээний нэг сарын визийг 3-5 хоногийн дотор нас, хүйс, ажил орлого, нийгмийн даатгал харгалзахгүй гаргаж өгнө" гэсэн зарын дагуу тус байгууллагад ханджээ. Энэ талаар хохирогч Г.Энхноминтой ярилцлаа.

-“World Korea” группт хэдэн төгрөг өгөөд мөнгөө алдсан юм бэ. Юу болсон талаар мэдээлэл өгөөч?

- Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр намайг  савандаа хавдартай байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс хойш зөндөө эмнэлгээр явсан боловч мэдэгдэхгүй мөртлөө хавдартай байна гэсэн онош гарсан учраас энийгээ үзүүлэх гэж л Солонгос явсан юм. Мөн манай нөхөр нуруу суулттай учраас мөн л үзүүлэх гэж байсан. Анх 24 төрлийн шинжилгээг өгнө гэж байсан юм. Анх 2015 оны 12 сарын 07-ны өдөр World Korea" компанийн сайтаар виз түргэн шуурхай гаргана гэсэн мэдээлэл гарсан. Тухайн зарыг хараад нөхөр бид хоёр хандсан юм. Тухайн өдрөө очоод найдвартай гэсэн учраас 1200 ам доллар өгөөд визээ гаргуулсан. Бид хоёрын виз 5 хоногийн дотор гарсан юм. Виз гарсаны дараа бид хоёрыг дуудаж уулзаад одоо “та 2  виз гарсан учраас барьцаа байршуулах ёстой. Буцаад хугацаандаа ороод ирэхэд байршуулсан хөрөнгийг өгнө” гэж хэлсэн. Бид хоёрыг санаа зоволтгүй байршуулсан хөрөнгийг буцаагаад өгнө гэж тухайн үед хэлж байсан. Тэгээд бид Солонгос руу арванхоёр дугаар сарын 30-ны өдөр явсан.

-Та хоёр барьцаа хөрөнгө гэж хэдэн төгрөг  үлдээсэн бэ. Одоо хэдэн төгрөгөөр хохироод байна?

-Эмчилгээнд хамрагдах шинжилгээний бүх мөнгө, орчуулагч авах гээд монгол мөнгөөр бодоход 9 сая төгрөг үлдээсэн юм. Дараа нь барьцаа хөрөнгө дээрээ "NISSAN XTRAIL" маркийн авто машин, 5 сая төгрөгийн хамт өгсөн. Хугацаандаа ороод ирсэн тохиолдолд машин, 5 сая төгрөгөө буцаагаад авчихна гэж хэлсэн. Тухайн үед гэрээ байгуулая гэж хэлэхэд “ Манайх найдвартай олон жил үйл ажиллагаа явуулж байгаа учраас манай "World Korea" группт итгэх хэрэгтэй” гээд ямар нэгэн гэрээ байгуулаагүй явсан. Биднийг явахад эмнэлэг, орчуулагч тосно гэсэн юм. Тэгээд л яваад очиход хэн ч биднийг тосоогүй. Тэгээд бид солонгосоор нэг ч үг хэлж чадахгүй, хаашаа хэнд  хандахаа мэдэхгүй байсан. Байгаа мөнгөө төлж 10 хоног буудалд байсан. Яг тэгж явахад нэг монгол залуу таарсан юм. Нутаг нэгтэй тэр залууд хамаг зовлонгоо хэлтэл АРБАЙТ буюу хөлсний ажил хийж мөнгө ол” гэсэн. Хоёр гурав хоног ч гэсэн ажил хийгээд эмнэлэг рүү оч гэж зөвлөсөн. Тэгээд ажил хийх гэж байсан эхний өдөр  л солонгосын цагдаад баригдсан. "World Korea" группээс та 2 визэндээ санаа зоволтгүй, эмчилгээгээ хийлгэчээд ажил хийж болно гэж байсан. Гэтэл бид очоод  цагдаад баригдаад ирсэн.

-Цагдаад баригдана гэхээр тэндээ хоригдсон гэсэн үг үү?

-Тийн. Тэнд долоо хоног хоригдсон. Тэгээд  1 дүгээр сарын 28-ны өдөр наашаа ирсэн юм. Ирсэнийхээ маргааш учир явдлыг тодруулахаар "World Korea" ХХК гүйцэтгэх захирал З.Юмсүрэн гэх эмэгтэйтэй уулзахад "Гар зайл, хохь чинь, юм олж долоохыг чинь харнаа, муусайн гуйлгачид ... гэх мэтээр харааж зүхээд мөнгө өгөх нь бүү хэл  машиныг минь хүртэл цагдаад баригдаж ирсэн учраас байгууллагын орлого болгоно" гэж хэлсэн. Үүнээс хойш удаа дараа утсаар ярьсан боловч менежер Нэргүйгээр дамжуулж “захирал З.Юмсүрэн, Солонгос нөхрийн хамт 3 сар хүртэл Солонгос явсан” гэсэн хариуг өгсөн.

-Одоо та аль дүүргийн цагдаагийн хэлтэс дээр гомдол гаргасан байгаа вэ?

 -Одоо цагдаад мэдэгдсэн эрүү үүсгээд явж байна. "World Korea" ХХК чинь өөрөө ч виз гаргадаггүй, өөр компаниар гаргуулаад дундаас нь өмнгө завшдаг юм байна. Зөвхөн бид хоёр л гэхэд 20 гаруй сая  төгрөгөөр хохироод явж байна. Ингээд цагдаад гомдол гаргаад ирэхээр биднийг нохой шиг хөөж байсан World Korea" компанийн утсаар ярьж маш найрсагаар ирж уулзаач гэж байна. Бид Солонгосоос ирэхээд барьцаа мөнгө, машинаа л авъя гэж гуйсан юм. Монгол хүн байж бидэнд ингэж хандсанд маш их гомдолтой байна.

-Хамгийн боломжит нөхцлөөр оюутан залуусыг зуучилдаг хэмээн нийгэмд нэлээд нэр хүндтэй гэгддэг "World Korea" компанид та хоёроос өөр олон хүн байх магадлалтай юм байна?

Бусад хүмүүс бид хоёр шиг ийм байдалд орох бий. Монголынхоо газар нутаг дээр амьдарч байгаад л Солонгос нөхөртэй, монгол эхнэртэй "World Korea" компанид хулхидуулчихлаа.

"World Korea" ХХК гүйцэтгэх захирал З.Юмсүрэнгийн солонгос нөхөр

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kompaniig l shalguul
2016/02/20 103.17.108.42
ugaasaa hulhi company,shalguul.
2016/02/19 103.17.108.42
zochin
Ene kompani chini buur uur undur hugjiltei ornuudad mash hyamd hernee hurdan visa gargaj ugnu geed l fb eer duuren zar yavaad bsan shu de? yamar hachin yum, sain shalgah heregtei bh,yah gej iim yum hiideg yum bol do? huuliig toohgui bhiig bodohod deeree t
2016/02/19 103.17.108.42
zochin
Ene kompani chini buur uur undur hugjiltei ornuudad mash hyamd hernee hurdan visa gargaj ugnu geed l fb eer duuren zar yavaad bsan shu de? yamar hachin yum, sain shalgah heregtei bh,yah gej iim yum hiideg yum bol do? huuliig toohgui bhiig bodohod deeree t
2016/02/19 103.17.108.42
зочин
тэр юмсүрэнгийнх нь зургийг тавихгүй дээ. ичдэггүй хүүхэн
2016/02/19 103.17.108.42
SDAKAAAAAA
Hariin hvntei niilj eleg negt Mongolchuudiigaa muljigch shunaldaa barigdaj SHULAM boljdee. Yahwee chi Nvgel chin Nvdeeree garah udur irnee hu. Ene 2ch gej hoer vhsenee hiij solongost emchlvvlne ch geh shig hunjliinhuu hereer huluu jiigeed Mongoldoo gam ba
2016/02/19 103.17.108.42
tur zasagtaa gomd gants sain tonog tuhuurumjtei sain emchtei negdsen tom emneleg baiguulahiin orond hulgailj idej uudag setgelgeetei iim uls baih gej
2016/02/19 103.17.108.42
Maam
Neg so hun 5 hujaatai tentsdegee gej unen ym
2016/02/19 103.17.108.42
Zochin
Yamar uil ajillagaa yavuulah zevsheereltei company yum, emchilgeenii viz gargah erhtei yum uu, emchilgee hiilgeh gej baij yu gej har ajil hiisen yum, huurch mehlen viz avsan yum bishuu, tegeed ajil hiij baij barigdsan yum gej oilgoloo, er ny ene Solong
2016/02/19 103.17.108.42
Ер нь хуулийн дагуу визээ хөөцөлдөж болно ш дээ. Виз гаргадаг гэх зуучлал хийдэг хүмүүс ихэнхдээ их өндөр үнэ авч журмын дагуу нь бичиг баримтыг нь элчинд оруулаад л визийг нь авч өгдөг. Хүн бүх юмаа өөрөө бэлдээд өгдөг, тэд зүгээр л анкет бөглөдөг.
2016/02/19 103.17.108.42
зочин
11 хороололд 100 айлын зам дагуу байрладаг энэ компани хэмээх 5 давхар байшинд загвар магварын ертөнц орой үдэшдээ цуглардаг байх шүү? кккккк
2016/02/19 103.17.108.42
kkkk
Tegeed neg yum oilgomjgyi yum.Emchilgeend ochson yum bol yugaa hiigeed haraar ajil hiisen yum?????? Setgyylch aldav uu, garuud oor zorilgoor yavav uu????
2016/02/19 103.17.108.42
??????
ene world korea gedeg gazriig sain shalgah heregtei hel am heruul hiij bgaa ni ene 2 hun bhoos uchnuun humuusiig hulhidsan bhaa humuusiig ochihoor emchilgeenii visa gargaj ugnu zaawal baritsaa hurungu tawi ochood visa ntr,ee surgalt bolgoj bno hugatsaanda
2016/02/19 103.17.108.42
dorj
Setguulch ni yamar har yarianii hellegtei yumbede. Hulhiduulsan uu ch grj asuuj bh shig.
2016/02/19 103.17.108.42
irgen
ene kompaniig sain shalgah heregtei. nogoo viz gargadag kompaniig ch gesen
2016/02/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment