8o
Улаанбаатар хот
mobile menu

Тээврийн хэрэгсэл худалдан авахдаа байгальд ээлтэй технологитойг сонгохыг уриаллаа

2018-10-07 10:40:00

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтад Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлоготой уялдсан моторгүй тээврийн ирээдүйн төлөвлөлт, одоогийн хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүллээ.

Улаанбаатар хотын нийт тээврийн эрэлтийн 31 хувийг явган зорчилт, 24 хувийг автомашин, 9.2 хувийг такси, 33.4 хувийг нийтийн тээвэр, 2.6 хувийг бусад эзэлж байна. 

Хөдөлгөөний хамгийн их ачаалалтай цагуудад тээврийн хэрэгслийн дундаж хурд 8-10 км/цаг, зорчилтын дундаж хугацаа 29 минут, дундаж зай 3.9 км байгаа нь моторгүй тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх, ашиглах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага Улаанбаатар хотод өндөр буйг илэрхийлнэ.

Нийслэл хотын зүгээс байгаль орчинд ээлтэй тээврийн салбарын хөгжлийн стратегийг “Зайлсхийх-Шилжих-Сайжруулах” томьёоллоор хэрэгжүүлж, иргэдээ автомашин унаж хотдоо түгжрэл нэмэхээс зайлсхийн явган алхах, дугуй унах, нийтийн тээвэр хэрэглэх, аль эсвэл тээврийн хэрэгсэл худалдан авахдаа байгальд ээлтэй технологитойг сонгохыг уриалан, явган зам, дугуйн замын засвар, шинэчлэлт, хөгжүүлэлтийн ажлыг идэвхжүүлэх нь байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд үр ашигтай шийдэл болох талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга илтгэлдээ дурдлаа.

Дэлхийн дунджаас даруй 3 дахин эрчимтэй явагдаж уур амьсгалын өөрчлөлт, улирлын чанартай үүсдэг агаарын бохирдлын асуудалд багагүй нөлөө үзүүлж буй моторт тээврийн хэрэгслийг орлох шийдэл нь нийтийн тээвэр, явган болон дугуйгаар зорчих явдал болохыг форумд оролцогч улс орнуудын мэргэжилтнүүд санал нэгтэй дэмжиж байв.

Улаанбаатар хотод нийт тээврийн хэрэгслийн 68.2% зорчиж, агаарын бохирдлын 10 орчим хувийг ялгаруулдаг. Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийг хөгжүүлж, явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэхээр тусгагдсаны дагуу хотын зүгээс одоогийн байгаа 60.5 км дугуйн замыг хотын дотор 162 км, голуудын дагуу 187 км-ээр өргөжүүлэх, 2018 онд нэвтрүүлсэн түрээсийн дугуйн UBike үйлчилгээг 2020 он гэхэд 150 зогсоол, 2.000 дугуйтай болгох, 2019 оны 5 дугаар сараас Uscooter түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх, 2018 онд багтаан нийтийн эзэмшлийн зогсоолуудыг цахилгаан автомашины цэнэглэгч станцаар тоноглох зэрэг төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
hot dotor hybrid bolon tsahilgaan,gazan tereguudiig demjih heregtei, tom ovoriin jeep,track,picap tereguudiig hotiin gadna unuulahaar juramlah heregtei
2018/10/07 202.179.24.25
  • Recent
  • Most Read
  • Most Comment