8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ: Монгол Улсын иргэдэд зориулсан олон удаагийн визний журамд өөрчлөлт оруулав

2018-10-07 12:30:00

1. Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам (Элчин Сайд Чон Жэ Нам) 2018 оны 10-р сарын 4(Пүрэв)-ний өдрөөс эхлэн Монгол улсын иргэдэд зориулсан олон удаагийн визний журамдаа өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэхээр болов.

2. Урьд нь 7 төрлийн нөхцөлд хамаарагдаж буй иргэд, тэдний гэр бүл(эхнэр/нөхөр, 18 нас хүрээгүй хүүхэд) болон олон удаа зорчсон иргэд олон удаагийн виз мэдүүлэх эрхтэй байсан бол энэ журам дахин шинэчлэгдэж шинээр 7 нөхцөл нэмэгдэж байна.

3. Шинэчлэгдсэн визний нөхцөлд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг мэргэжлийн салбарынхан, нэг жилд 500 сая төгрөгөөс дээш татвар төлөгч, эсвэл шилдэг татвар төлөгч ТОП 100 аж ахуйн нэгжид 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаал хашигч, БНСУ-ын 4 жилийн сургалттай Их дээд сургуульд бакалавр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан иргэн, урлаг, соёл, спортын салбарын нэрт зүтгэлтэн, 500 сая төгрөгөөс дээш хувийн үл хөдлөх болон санхүүгийн хөрөнгө эзэмшигч зэрэг хамаарна.

4. Монгол улсын иргэдэд зориулсан олон удаагийн визний олгох хүрээг тэлсэн нь Монгол- Солонгос хоёр орны идэвхтэй харилцааны бодит илрэл бөгөөд өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн “Визний материалыг хөнгөвчилөх журам”-аас ч илүү эрс шинэчлэгдсэн учир Солонгос улсыг зориход илүү хялбар дөхөм болж байна.

5. Олон удаагийн визтэй холбоотой бүрдүүлэх бичиг баримт болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд болон ЭСЯ-ны цахим хуудсанд байршуулсан “Visa Finder”-аас харах боломжтой.

6. Түүнчлэн, “2-оос дээш Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)”-ын гишүүн улсын виз авч байсан бол, мөн OECD гишүүн 1 улсад 3-аас дээш удаа нэвтэрч байсан бол тухайн иргэн хөнгөвчилсөн нөхцөлөөр виз мэдүүлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд тухайн орны визийг авч байсан эсэх болон тус улсын хилээр нэвтэрсэн эсэхийг шалгахаас гадна зарим тохиодолд холбогдох ЭСЯ-аас шалгахыг мэдэгдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл