8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх сараас замын хөдөлгөөнд оролцогчид гар утас, чихэвч ашиглахыг хориглоно

2018-10-07 13:00:00

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Тус дүрмийн төсөлд тусгасан олон заалт жолооч төдийгүй олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад буй. Анхны Замын хөдөлгөөний дүрмийг 1925 онд Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм нэртэй баталж байжээ. Түүнээс хойш нийтдээ 11 удаа шинэчилж, таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Замын хөдөлгөөний дүрмийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, автотээврийн салбарын бүтээн байгуулалт, автомашинжилт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, зорилт, эрх зүйн шинэчлэлтэй холбогдуулан улам бүр боловсронгуй болгох зайлшгүй нөхцөл үүсчээ. Учир нь тус дүрмийг 2004 онд Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталж өнөөдрийг хүртэл нэмэлт, өөрчлөлт оруулалгүй 14 жил хүчин төгөлдөр мөрдөж байгаа юм. Тиймээс хэд хэдэн үндэслэлтэйгээр Замын хөдөлгөөний дүрмийн төслийг боловсруулсан байна.

Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орсон. Арваннэгдүгээр сарын 1-нээс шинэ дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнө жолооч, явган зорчигчид уншиж танилцах хэрэгтэй. Жолоочид хамарсан заалтуудад, утас ашиглахыг хориглосон. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сулардаг. Жишээ нь, 35 км/ц-ийн хурдтай явж байгаа жолооч утсаар ярилгүй, ирсэн дуудлагыг салгахад гурван секунд зарцуулдаг. Гэтэл хурдтай явж байгаа энэ үед 47 метр газрыг туулж байгаа юм. Мөн жолооч хөгжим, чихэвч ашиглахыг хориглосон. Зөрчил гаргасан жолооч Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Түүнчлэн явган зорчигч зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хориглоно.

Скүүтер, 20 км цагийн хурдтай явдаг тээврийн хэрэгсэлтэй зорчиж болохгүй. Хэрэв замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд мөргүүлсэн тохиолдолд таны буруу болно. Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлж, согтуу байх нь хамаарахгүй. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцохдоо эргэлзэхийг хориглосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл