8o
Улаанбаатар хот
mobile menu

БАХТИЯР АХМЕДОВ Олимпийн алтан медалиа БУДАПЕШТЭД гардаж авна

2018-10-08 11:05:00

Одоогоос 10 жилийн өмнө Бээжингийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Узбекистаны алдарт бөх Артур Таймазов алтан медаль хүртсэн билээ. Түүний 2008 онд Бээжингийн олимпод өгсөн допингийн сорьцийг 2016 онд дахин шалгахад хориотой бодис илэрсэн. ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн гуравдугаар сар 31-нд албан ёсоор амжилтыг нь хүчингүй болгосон билээ.
Харин Бээжинд үзүүрлэсэн ОХУ-ын бөх Бахтияр Ахмедовт алтан медаль шилжсэн бөгөөд ирэх сард Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр албан ёсоор гардаж авахаар болжээ. Ахмедов Дагестаны бөхчүүдээс олимпийн аварга болсон 19 дэх тамирчин болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment