8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-02-19 09:13:00

09.00 цагт  МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 8 дугаар хурал МҮЭСТО-нд эхэлнэ.

10.00 цагт Бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцсон Монгол улсын шигшээ багийнхан Спортын төв ордон дээр хэвлэлийн бага хурал хийнэ.

10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд“Торгоны зам ба байгальд ээлтэй аялал жуулчлал” сэдэвт лекц  болно.

11.00 цагт АТГ цаг үеийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

11.30 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас үүсээд байгаа асуудлаар дүүргийн Тамгын газрын хурлын танхимд албан ёсны тайлбар хийнэ.

12.30 цагт Авто худалдааны цогцолборт авто зогсоол худалдан авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ өгдөг. “Хангарди” ордны 14 давхарт автохудалдааны цогцолбороос зосгоол худалдан авсан иргэдэд гэрчилгээг нь гардуулж өгнө.

14.00 цагт “Олон Улсын Эх хэлний өдөр”-т зориулсан “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” эрдэм шинжилгээний хурал Хэвлэлийн Хүрээлэнд болно.

17.00 цагт “Тэнгис” кино театрт “Green entertainment”-ийн бүтээл "Эхнэрийн эзгүйд" МУСК-ны нээлтийн үйл ажиллагаа  болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment