8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо сэдэвт чуулган болно

2018-10-08 08:52:41

09.00

  • Соёлын төв өргөөнд "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулна. Холбоо барих утас:8805805
  • Хүүхэд хөгжил хамгааллын зардалтай холбоотой ташаа мэдээлэл сошиал орчинд тархаж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар өөрийн байрны 109 тоотод хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 86094455, 88059360
  • Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна. Төслийн арга хэмжээний нээлт МОНЦАМЭ агентлагийн хэвлэлийн төвд болно

09.30

  • Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо сэдэвт чуулган болно. Чуулган "Holiday Inn" зочид буудал 19-р давхарт болно.
    Холбоо барих утас: 88059360

11.00

  • Нийслэлийн Ардчилсан Залуучуудын холбоо, БНСУ-ын Сөүл хотын Ардчилсан Залуучуудын холбоо хамтран ажиллах хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Арга хэмжээ Ардчиллын өргөө/UB mart эсрэг талд/-гийн 5 давхарт болно. Холбоо барих утас: 8888-6064
  • “Экспо Монголиа-2018” Олон улсын үзэсгэлэн, бага хурлын талаар мэдээлэл “Бодь” цамхагийн 301 тоотод хийнэ. Холбоо барих утас: 94009471
  • Үндэсний мэдээллийн төвд “Дорноговь аймгийн Айраг сумын 4000 гаруй иргэд аюултай хог хаягдлын дунд амьдарч эрүүл мэндээр ноцтой хохирч байна" сэдвээр нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
  • MN-Мэдээллийн төвд Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар хамтран "Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ
  • МУИС болон Хавдар судлалын үндэсний төв хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Гэрээнд хавдарын эрт үеийн оношлогоо, Монгол хүний хавдарын эсийн судалгаа зэргийг эхлүүлэхээр тусгасан байна.
    Гэрээг Хавдар судлалын үндэсний төв дээр байгуулна. Холбоо барих утас: 99002019
  • Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар салбарын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал МҮЭХ-ны байранд болно. Холбоо барих утас: 99027019, 88007709

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч иргэний эрхийг зөрчсөн асуудлаар болон цагдаагийн албан хаагчийн ур чадвар, ёсзүйн талаар "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас мэдээлэл хийнэ

15.00

  • ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийн төгсөгчдийн бүтээл танилцуулах арга хэмжээ болно. Холбоо барих утас: 91119838
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл