8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Ирэх онд Эдийн засгийн өсөлттэй, төсвийн алдагдал багатай, экспорт ихтэй жил байна

2018-10-08 09:13:00

Өнгөрсөн 7 хоногт УИХ чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцсэн юм. Энэ үеэр ирэх оны төсвийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад "Манай улс өрийн гол дарамтаа 2018 онд даван тууллаа.2019, 2020 онд манай улсын хувьд хүлээгдэж байгаа гадаад, дотоодын томоохон өр байхгүй. Харин 2019 онд зээлийн хүүнд 865 тэрбум төгрөг төлнө.  2016 онд Засгийн газрын өр ДНБ-ий 80 орчим хувьд хүрээд байсан.Энэ өрийн хэмжээг 2018 оны төгсгөлд 63 хувь, 2019 оны төгсгөлд 55.4 хувьтай байхаар бууруулж байгаа. Өрийн дарамтгүй болгох зорилготой, өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувь байх ёстой.Хэдийгээр өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 55.4 болж буурч байгаа ч эдийн засагт эмзэг байдал, тодорхой хэмжээгээр дарамт авчрах байдал үүснэ.

 Тиймээс бид цаашид өрийн хэмжээг үргэлжлүүлж бууруулах зорилготой байгаа. Ингэхийн тулд төсвийн алдагдлыг өр үүсгэж санхүүжүүлэхгүй байх зарчмыг баримтална. Үүнээс гадна орлогын хэмжээг 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагыг хоёр их наяд төгрөгөөр нэмсэн.

Энэ зардлын 720 тэрбум төгрөг нь цалин тэтгэвэр, үлдсэн хэсэг нь утааг бууруулах, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт зэрэг ажил багтаад байна. Ирэх онд Эдийн засгийн өсөлт 8 хувьтай, төсвийн алдагдал багатай, экспорт ихтэй жил байна. Монгол төгрөг, юань, рубль, вонын эсрэг чангарч байгаа. Харин долларын эсрэг 5 хувиар унасан. Дэлхийн худалдааны дайнтай холбоотойгоор долларын ханшийн савлагаа нэлээд оронд болж байна.

Дэлхийн 180-аад орны 85 хувийнх нь мөнгөн тэмдэгт долларын эсрэг унасан. Энэ бол түр зуурын үзэгдэл гэж харж байна. Тиймээс бид нэг долларыг төсөвт 2530 төгрөгөөр тооцлоо.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
УТААНД ЖИЛ БОЛГОН ӨЧНӨӨ ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСВӨЛЛӨХ ЮМ ЯГ ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУЖ ХЭРЭГЖИХ ЮМ АЛГА ЁР НЬ УТААТАЙ БАЙХ ЯДУУ БАЙХ НЬ ТӨР БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ БНА
2018/10/08 66.181.161.33