8o
Улаанбаатар хот
mobile menu

Махны үнэ буурчээ

2018-10-08 10:01:18

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр аравдугаар сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6260 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7710 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.17 хувиар буюу 13 төгрөгөөр өссөн, үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 9,255 төгрөг байна.  Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 30 төгрөгөөр  хонины цул махны үнэ 35 төгрөгөөр  тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл