8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний мөнгө "завшсан" гэх Г.Батбаатар шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаад томилогджээ

2018-10-08 10:28:00

БСШУС-ын сайдын тушаалаар албан тушаалаа хүлээлгэн өгөөд байсан АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргажээ. Тэгвэл энэ сарын 2-нд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг "Ажлаас нь үндэслэлгүй халсан" хэмээн үзэж, үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ.

 БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнийг өнгөрсөн долдугаар сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ц.Цолмонг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Ямар шалтгаанаас болж ажлаас халсан талаар Сайд Ц.Цогзолмаа: “Г.Батбаатар гэдэг мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шиг асуудалд хандаж байна. Төлбөр төлж мэдээлэл цацдаг, өөрийгөө хамгаалдаг асуудал хэрээс хэтэрч байна. АШУҮИС-ийн барилга барьж байгаа Япон улсын багийнхан надтай ирж уулзсан. Барилгын ажлыг хоёр сарын дотор шуурхайлан явуулах шийдвэр гаргасан. Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг би Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа юм. Олон эмчийг сургасан ч, тэр эмнэлэгт ажиллахгүй гэдэг байр суурийг бүгд илэрхийлж байна. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургачихсан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд санхүүгийн олон зөрчил илэрсэн. Тендер сонгон шалгаруулаагүй, банкны баталгааг хүртэл хуурамчаар үйлдээд өгчихсөн байсан. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ. Иймд би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонд АШУҮИС-ийг даатгасан. Үр дүн гарна гэдэгт итгэж байна” гэж хэвлэлийн хурлаар мэдэгдэж байсан билээ.

АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажлаас  чөлөөлөх болсон шалтгаан нь түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас улбаалсан талаар тухай үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Тэрбээр “Ц.Цогзолмаа сайд багш ажилчдад зориулж орон сууц барих миний саналыг дэмжихгүй байна. Дэмжиж туслахгүй бол саад битгий бол” гэж хэвлэлээр дамжуулан салбарын сайддаа сануулга өгсөн ч тун удахгүй ажлаасаа халагдсан. Түүнээс хойш хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж нэлээд гомдолтой яваа АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажлаа хүлээлгэн өгсөний хажуугаар АТГ-т шалгуулахаар болсон талаар мэдээлэл гарч байсан.

Тодруулбал, АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар тендер будлиантуулж, банкны баталгаа хуурамчаар үйлдсэн нь ил болсон байна. Тодруулбал, тэдний хууль бус үйл ажиллагаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн асуудал дотоод аудитын шалгалтаар илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. 

Тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр олон тэрбум төгрөгний тендер зарлаж, гэрээ байгуулан санхүүжилт олгон төсвийг зориулалтын бусаар шалгалтаар илэрчээ. Тэд “Хай ресурс” компанитай тохиролцон 358.5 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хуурамч материал бүрдүүлэн байгуулсан байсан нь ил болж байсан. Мөн Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй АШУҮИС-ийн Шинэ цогцолборын сургалтын тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг явуулахдаа “Хай ресурс ХХК”-ий удирдлагатай тохиролцон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж тухайн үед АШУҮИС-ын захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж  үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар 358.5 сая төгрөгний гэрээ байгуулсан нь тогтоогтоод байгаа ч шүүхийн шийдвэрээр буцаад ажилдаа орохоор болсон аж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оюутан
Цогзолмаагиин заль байх оо
2018/10/08 103.212.118.204
Зочин
Цоомоо аниагаас арай л дээр дээрдүүлэхгүй бол дордуулаад дэмий
2018/10/08 202.126.89.4
Naraa
Mash zuv zui; hiijee. Shudarga mundag hun shd uul ni
2018/10/08 203.169.48.34
Kkk
Aimaar shudarga shunalgyi er sh dee,bas kkk
2018/10/08 202.126.89.74
Гочоо
Шүүх, цагдаагийнхан ялзарсан гэдгийг л баталсан шийдвэр болжээ
2018/10/08 66.181.190.33
zochin
Batbaatar gj butehgui nuhur ym bish u oilgomjtoi l bh ym shuuh yagaad butsaaj tabidag ym bol do..
2018/10/08 122.201.31.14