8o
Улаанбаатар хот
mobile menu

Налайхын уурхайд хоёр хүн осолджээ

2018-10-08 11:58:20

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд иргэн З-гийн эзэмшлийн уурхайд хоёр иргэн осолджээ. Энэ тухай дуудлага өчигдөр/10.07/ 20:11 цагт  онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн 19 алба хаагч 20:20 цагт очиход 55 градусын налуутай, 82 метрийн гүнд агаарын хоолой тасарч тус дүүргийн гуравдугаар хорооны оршин суугч иргэн З /42 настай, эрэгтэй/, иргэн Б /28 настай, эрэгтэй/ нар хүчилтөрөгчийн дутагдалд орж осолдсон байжээ. Улмаар алба хаагчид 1 цаг 10 минут ажиллан цогцсыг гаргаж, цагдаа болон эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл