8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: Тайлан дээрээ 3.7 тэрбум төгрөг эд хогшил авсан гэж буулгасан байна. Үүнийгээ яг одоо тайлбарла

2018-10-08 13:44:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагын удирдлагуудад өгсөн үүрэг, даалгаварын биелэлттэй танилцлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүүхэд хамгааллын чиглэлд өнгөрсөн жил эмэгтэй гишүүд баахан хөөцөлдөж байж, 5 тэрбумаар нэмэгдүүлж батлуулсан. Тайлан дээрээ 3.7 тэрбум төгрөг эд хогшил авсан гэж буулгасан байна. Үүнийгээ яг одоо тайлбарла. Тайлангаас харахад бодитой зүйл алга. Сургалт, семинар гэсэн ерөнхий санаанууд байгаад байна. Яг хүүхэд хамгаалсан ажил огт алга. Ширээний цаанаас ажил хиймээргүй байна. Бодит ажил хиймээр байна" хэмээн хэллээ. Харин ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх "Энэ хугацаанд 17483 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Яг газар дээрээс нь 486 хүүхдийг яаралтай түргэн тусламжийн машинаар авчирсан. Өмнө нь энэ ажлыг цагдаа үүрдэг байсан бол одоо төсөв нэмэгдсэнтэй холбоотой манайх хариуцан ажиллаж байна. Түр хамгаалах байранд 886 хүүхэд ирсэн байна. 99750 хүүхдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлсэн байна. БНХАУ-д барьцаалагдсан байсан 2,3 хүүхдийг авчирсан. Үүний зардал их байсан. Ер нь кэйсийн зардал их гардаг"" гэсэн хариултыг өглөө. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Элбэгдорж
Хөөрхий манай ерөнхийлөгчийг юм мэдэхгүй далимдуулж худлаа юм хэлээд л таг бологчих юмдаа. Тийм хүүхдэд хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэнч гэхшиг цаасан дээр баахан зарлага бичээд л болоо үүнийг хэнч ша
2018/10/09 183.177.101.122
Эрка
Ерөнхийлөгчийн хийх ажил мөн үү.Ерөнхийлөгч маань ер нь эрх, үүргээ сайн ойлгохгүй л туугаад байхымаа хөөрхий.
2018/10/09 64.119.19.228
medekhgui bol duugai bai mal min
ddd
2018/10/08 183.177.98.182
Зочин
Кейсийн зардал гэж ямар зардлыг хэлдэг юм бэ
2018/10/08 202.21.118.138