8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургуулийн орчинд 9 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдахыг хориглоно

2018-10-08 14:47:39

Таван хүүхэд тутмын гурав нь илүүдэл жинтэй байна гэсэн судалгааг НЭМГ-аас гаргажээ.

 Энэ нь нөгөө л сургуулийн ойр орчим, сургуулийн гадуур ТҮЦ-нд зарагддаг түргэн хоол хүнстэй холбоотой асуудал.
Сургуулийн сурагчдын ихэнх нь түргэн хоол буюу хийжүүлсэн ундаанд дуртай байдаг байна. Аль болохгүй илчлэг ихтэй, амархан мууддаг, таргалуулдаг хоол хүнсийг авч хэрэглэдэг юм.

Өнгөрсөн жил сургуулийн ойр орчимд түргэн хоол хүнсийг хориглох шийдвэр гарч байсан. Гэхдээ хэрэгжүүлсэн эсэх нь мэдэхгүй. Энэ жил ч гэсэн хүүхдүүдэд муу гэдэг хийжүүлсэн ундаа, түргэн муудах эрсдэлтэй хоол хүнсийг хориглосон байгаа юм.

Гэвч зарим ТҮЦ-үүд, цайны газрууд мэдэхгүй зарсан хэвээрээ байгаа. Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд хортой хоол хүнс зарж худалдаалсан тохиолдолд хуулийн хариуцлага тооцохоор болсныг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Тодруулбал, сургуулийн цайны газар, сургуулиас 500 метрт байрлах дэлгүүр нь хийжүүлсэн ундаа, чипс, тосонд хайрсан хуушуур, пирошки худалдаалбал Зөрчлийн тухай хуулиар 3.000.000 төгрөгөөр торгох заалттай юм байна шүү.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зөв
3р сургууль орчим зарсаар бна
2018/10/09 66.181.185.159
Одсүрэн
маш зөв шийдвэр гарсан бнаа Мэрэгжлийн чиглэлийн байцаагч л бх,Цагаанхүү бол яаж хэдэн төгрөг олох вэ хэнийг дарамтлах вэ гээд л суудаг хүн шүү дээ,Ажлаа хийх гээд ч мэдэхгүй боловсролгүй хүн ,
2018/10/08 202.21.114.139
  • Recent
  • Most Read
  • Most Comment