-11o
Улаанбаатар хот
mobile menu

МИАТ - БАНГКОК ХОТ ШУУД НИСЛЭГ ЭХЛЭНЭ

2018-10-08 15:53:07

 

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХКомпани Зүүн Өмнөд Азийн аялал, жуулчлалын гол бүс болох Тайландын вант улсын Бангкок хот руу шууд нислэгээ энэ сарын 28-ны өдрөөс нээнэ. Анхны нислэгээ сурагчдын амралтанд зориулан 10-р сарын 28-ны Ням гарагт эхлүүлэх бөгөөд цаашид Лхагва, Бямба гарагуудад нислэг үйлдэх юм байна.

Улаанбаатар - Бангкокийн шууд нислэг таван цаг гаран үргэлжлэх бөгөөд энэхүү нислэгийг Boeing 737-800 агаарын хөлгөөр үйлдэхээр төлөвлөөд байна. Хоёр улсын хооронд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой байдаг нь Тайландад аялж, зугаалах, эмчилгээ хийлгэхэд таатай нөхцлийг бүрдүүлдэг.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах, тийз захиалахыг хүсвэл МИАТ компаний лавлах 11 333 999 дугаарт хандах мөн www.miat.com сайтад хандаж онлайн захиалга хийх боломжтой юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 231