8o
Улаанбаатар хот
mobile menu

БАНКНЫ БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2018-10-02 13:50:00

“Банкны барьцаа хөрөнгийн үнэлгээний журам”-ын төслийн зорилго нь банкуудыг барьцаа хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаандаа баримтлах нэгдсэн зарчим, шаардлагыг тодорхойлоход оршино. Тодорхой тайлбарлавал, банкууд барьцаа хөрөнгийн үнэлгээ, барьцаа хөрөнгийн мэргэшсэн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний талаар баримтлах Монгол улсын хууль тогтоомж болон энэ журмын төсөлд заасан шаардлага, мөн олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулсан өөр өөрсдийн журам, бодлогын баримт бичгийг боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөх эрх зүйн орчинг энэ журмаар бүрдүүлэх юм.

“Банкны барьцаа хөрөнгийн үнэлгээний журам”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх заалтын дагуу нийтээс санал авах зорилгоор танилцуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment