Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн санд аа” аяны хэрэгжилтийн хүрээнд алтны эдийн засаг дахь үр өгөөжийг олон нийтэд таниулах зорилгоор “Монгол төгрөгийн тогтвортой байдлын баталгаа нь АЛТ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2018 оны есдүгээр сарын 03-аас 21-ний хооронд олон нийтийн дунд зарласан билээ. Энэхүү уралдааны удирдамжид эх орноосоо олборлосон алтыг худалдахын ач холбогдол, албан арилжааг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг иргэд хэрхэн дүгнэж буйг тусгав. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг танилцуулвал:
- I байр: Солонгос улсад магистрын ангийн оюутан Г.Мишээл (72.50/100 оноо);
- II байр: Сэтгүүлч Т.Болор-Эрдэнэ (71.25/100 оноо);
- III байр: Судлаач О.Мөнхзориг (70.50/100 оноо);
- IV байр: RE/MAX - Судалгааны шинжээч А.Хонгор (70.25/100 оноо) тус тус шалгарав.
Тэргүүн байрны эздэд шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр болж, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй бусад албаныхан шагналт байр эзлэгчдэд баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Фото зураг:
МОНГОЛБАНК
Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв
2018 он