8o
Улаанбаатар хот
mobile menu

БАНКНЫ САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗҮҮН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2018-09-14 14:10:00

Монголбанкнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй банкны салбарын удирдах ажилтны Зүүн бүсийн зөвлөгөөн 2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөнд зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гадна говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудын Монголбанкны хэлтэс, салбарын удирдлагууд, арилжааны банкуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм.

Зөвлөгөөнийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Хэнтий аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулга хийлээ. Мөн энэхүү зөвлөгөөнд Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер урилгаар оролцож, ОУВС-гаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тус зөвлөгөөнд Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Хяналт шалгалтын газрын удирдлагууд, Хууль эрх зүйн газар, ОНБМТ-ийн төлөөллүүд оролцож, мөнгөний бодлогын шийдвэрийн хэрэгжилт, банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулга хийж, салбарын ажилтнуудын хамт "Банкны эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл