8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛБАНК ТӨРЦ АЛТ ХУДАЛДАН АВЛАА

2018-09-04 16:30:00

Монголбанк наймдугаар сард Увс аймгаас олборлосон 915.30 грамм байгалийн төрц алтыг худалдаж авлаа. Төрц алт нь байгаль дээр биежсэн хэлбэртэй, бусад эрдсийг өөртөө агуулсан үнэт металл бөгөөд Монгол Улсын Эрдэнэсийн санг баяжуулах зорилгоор худалдан авдаг.

Байгалийн энэхүү ховор олдцыг Монголбанкны алт худалдан авах үнээс 10 хувийн нэмэгдэл үнээр худалдан авч байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдан авсан дахин давтагдашгүй олдоц бүхий ховор тогтоцтой төрц алтыг Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалдаг бөгөөд тус сангийн үзмэрийн танхимд олон нийтэд дэлгэн үзүүлдэг юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment