8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд таван жилийн ял оноожээ

2018-10-08 16:58:00

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 5-ны өдөр иргэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс тэднийг бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.Батзаяагийн 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochun
Yasan ineedtei yal ve icheech mongoliin tur
2018/10/08 202.9.42.174