8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу жолооч 5 машин мөргөж осол гаргажээ

2018-10-08 18:15:00

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах Хангай хотхонд зургаан автомашин хамарсан ноцтой осол гарчээ. Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр тус хотхоны зогсоолд байрлуулсан таван автомашиныг “Приус 30” маркийн автомашинаар мөргөсөн аж.

Осол гаргасан жолооч тус хотхоны оршин суугч бөгөөд тухайн үед согтуу байсан хэмээн мэдүүлжээ. Ослын улмаас зарим машины хөдөлгүүрийн эд анги эвдэрч, явган хүний зам руу гарсан байдалтай байжээ. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл