8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ КОМПАНИАС ТӨРИЙН ШАГНАЛТНУУД ТӨРЛӨӨ

2018-07-10 16:00:00

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан “МИАТ” ТӨХК-д олон жил үр бүтээлтэй ажилласан АХЗҮГ-ын Ерөнхий менежер Т.Аюушийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Санхүү эрхэлсэн дэд захирал Ц.Даваасүрэн, Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мэндсайхан, Ц.Чинсанаа нарыг Алтан гадас одонгоор, ГХХАХ-ийн ахлах мэргэжилтэн З.Хүрэлийг  Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж урамшуулсан байна.

Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд шагналаар энгэрээ мялаасан эрхэмүүддээ баяр хүргээд ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл