8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Лхагва: Айраг сумын иргэд 12 жил химийн бодисоор амьсгалж байна

2018-10-09 09:05:00

Дорноговь аймгийн Айраг сумын иргэд өнөөдөр эрүүл мэндээр ноцтой хохирч байгаа нутгийн иргэд мэдээлэл хийсэн юм. Учир нь тухайн аймгийн нутаг 6 баяжуулах үйлдюэр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус үйлдвэрүүд нь химийн гаралтай бүтээгдэхүүн ашигладаг, мөн үйлдвэрээр гарсан хог хаягдлаа ил хаядгаас бол нутгийн иргэд, хүн мал химийн хортой бодисоор амьсгалж эрүүл мэндээрээ хохирч байгаагаа тэд онцолсон юм. 

Эх орон хамтын хүч ТББ-ын тэргүүн Г.Лхагвагаас дараах асуултад хариулт авлаа.

-Дорноговь аймгийн Айраг суманд үйлд ажиллагаа явуулдаг баяжуулах үйлдвэрүүдийн талаар мэдээлэл өгнө?

-Би өнөөдөр хэвлэлийн хурал хийх хүртлээ холбогдох албаны хүмүүстэй ярьж, албан бичиг хүргүүлж, олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэсэн өнөөдрийг хүртэл дорвитой шийдэлд хүрч чадахгүй, асуудал улам хүндэрч иргэд химийн хортой бодисоор амьсгалж байна. Баяжуулах үйлдвэр нэмж байгуулагдах гэж байна. Тийм учраас бид олон нийтэд энэ талаар мэдээлж, яг ийм асуудалд орсон өөр орон нутгийн иргэд байвал бидэнтэй холбогдоосой гэж хүсэж буй юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 20 баяжуулах үйлдвэр ажилладаг. Гэтэл энэ 20 баяжуулах үйлдвэрийн 6 нь Айраг сумын нутаг дэвсгэрт, сумынхаа төвд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. “Хэрлэн импекс”, “Яаньтай уул”, “Айраг металлург их фрофект”, “Алраг ахас”, МДМУ, “Хур газар” ХХК-иуд хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байна.

-Айраг сум хэчнээн хүн амтай бэ. Иргэдийн биед ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

- Айраг сум бол 4,000 гаруй иргэнтэй, том сумын тоонд ордог. Энэ сумын иргэдийн амьдралд цаашид сөрөг нөлөө гарч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учрах аюултай нөхцөл байдал үүсээд байна. Айраг суманд үйл ажиллагаа явуулж буй баяжуулах үйлдвэр нь химийн хоёрдугаар зэргийн хортой бодисыг ангижруулаг болгож баяжмалаа гаргахдаа хэрэглэдэг. Тэр баяжмалаас гарч буй хог хаягдал нь бүгд ил задгай байж байдаг. Хог хаягдлаа дуртай газраа замбараагүй хаяж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулна.

Бид химийн бодисоор амьсгалж байна. Иргэдийн хоолой өвдөх, хоолой аргах, аманд гашуун хортой зүйлс амтагдах, агаарын тоосжилт ихэссэн. Их хэмжээний тоосжилт, химийн бодисын үнэр тогтмол гаргаж, агаарын чанарт мэдэгдэхүйц аюултай сөрөг нөлөөлж байгаагаас гадна, химийн бодистой аюултай хог хаягдлаа ил задгай буюу сумын хогийн цэгт хаяж ирсэн. Малын уушги устах, үхжсэн байдал байна. 

2006 онд бичиг баримт нь бүрэн гүйцэт гараагүй байхдаа ажлаа эхлүүлсэн байдаг. Бид хэчнээн тэмцээд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Ийм нөхцөл байдалд ард иргэд хэр удаан амьдрах вэ. Бидний сүүлийн тавьж буй санал бол бид Айргийг нүүлгэх үү, эсвэл тэнд байгаа үйлдвэрүүд нүүх үү гэдэг дээрээ тулж ирээд байна. 

-Энэ болж байгаа нөхцөл байдлын талаар аймаг, сумын удирдлагуудад хандаж үзсэн үү? 

-Сумын Засаг дарга удирдлагууд эрүүл орчинд амьдрахыг шаардахаар газар нутгаа зарсан компаниудынхаа талд орж юу ч хэлдэггүй. Бидний шаардлагыг нь ч хүлээж авдаггүй. 

-Танай сумын иргэд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа юм байна. Шаардлагадаа юу юу тусгаад байна вэ? 

-Дээрх компаниуд химийн хорт бодис ашиглан 12 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж иржээ. Ард иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн байна. Тиймээс 4000 гаруй иргэнд үнэ төлбөргүй үзлэг оношлогоог баяжуулах үйлдвэрийн компаниуд болон ЭМЯ, төр засаг хийж өгөхийг хүсч байна.

Төр нь ард иргэдэд хяналтаа тавьж чадахаа больсон юм байна. Хууль нь хэрэгждэггүй, эрхзүйн орчин ч гэж алга. Суманд очиж нийтийн сонсгол хийж холбогдох яам, газрууд нь зохион байгуулж Айраг сумыг аюулгүй бүсэд нүүлгэх эсэх шийдвэрийг газар дээр нь гаргах ажлыг энэ ондоо багтааж зохион байгуулахыг Засгийн газраас шаардаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
mungu harsan shantaachid ih boljdee. mini medehiin jonshnii bayrjuulah uildver hunii biyd hor hunuulgui
2018/10/12 103.229.120.228