8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Эрдэнэбаяр: Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлж байна

2018-10-09 10:07:00

Шатахууны үнийн өсөлтийн талаар  Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийж байна. Мэдээллийн манай сайт шууд дамжуулж байна.

АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр" Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай .Дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд нөлөөлж ирсэн. Манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг. Тиймээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлж байна" гэлээ.

Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай. Товчхондоо Орост найтаахад Монголд ханиалгадаг гэсэн үг. Тиймдээ ч дэлхийн зах зээлд дээрх газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компани аашаа хэрхэн хувирна, түүнээс шууд хамаарсаар ирсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрчээ. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны 10 дугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмэв. Ингэснээр Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл энэ үнээр манай улсад шатахуун нийлүүлэгдэж буй гэсэн үг. Дээр нь ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгджээ.

Дашрамд дурдахад энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дундажаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А80 автобензин 98, Аи92 бензин 34, дрзелийн түлш 33, ТС1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна гэх мэдээллийг  Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн юм. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийнхүү хариулсан юм. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Шатахууны үнийн өсөлтийг тогтоохын тулд Засгийн газраас цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

- Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах зөвлөл бий. Энэ зөвлөлийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд ахалдаг ба төрийн болон төрийн бус байгууллага аж, ахуй нэгжүүдийн төлөөлөл орж ажилладаг. Уг зөвлөл нь газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөл. Уг зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр хуралдаж зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид “2018 оны 5,6 дугаар сард ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлсэн шатахууны хил үнийг нэмэгдсэнийг харгалзан онцгой албан татварын тухай хуулийн дагуу авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тогтоолын төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулахаар болсон. Тиймээс дизель түлш, АИ 95, АИ 92 шатахууны онцгой албан татварын хувь хэмжээнд зохицуулалт хийхээр ажиллахаар болсон” гэж тусгасан.

Үнийн зөвлөл зургадугаар сараас хойш огт хуралдаагүй  гэж сонссон. Шатахууны үнийг нэмэхээсээ өмнө хуралдах боломж байгаагүй юм уу?  

- Үнийн зөвлөл тодорхой үнийг тогтоодог, дүн тавьдаггүйг ойлгоорой. Харин зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийн дагуу холбогдох харьяа байгууллага, Засгийн газар руу саналаа хүргүүлдэг. Монгол улс нефть бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор гаднаас авдаг. 

Нефть импортлогч компаниуд 30-40 хоногийн өмнө хямд үнээр авч нөөцөлсөн шатахууныхаа үнийг нэмж үнэтэй зараад байна гэх хардлага байна. Үүнд хэрхэн  хяналт тавьж байна вэ?

- Төрийн зүгээс аж, ахуй нэгж импортлогч компаниудын толгойг илээд байдаггүй. Бид тодорхой хуулийн дагуу ажилладаг. Аж, ахуй нэгжүүд татан авалтаа бууруулбал хомсдол бий болно. Хомсдол бий болбол аюултай.  АИ 80, АИ 92 онцгой албан татвар 0 байгаа. Бид ажиллаж байна. Нөөцийг бүрдүүлэх агуулгын тоо хэмжээг өсгөх гэх ажлыг явуулж байна. Цаашид гадаад зах зээлээс шалтгаалж үнэ өссөн тохиолдолд буурахаар нь дагаж буулгуулна.  

Мэдээллийн шууд үзнэ үү.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
tegeed arga hemjee avaachee
2018/10/09 1.25.112.93