8o
Улаанбаатар хот
mobile menu

Хил хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийв

2016-02-19 12:05:00

Өмнөговь аймаг Хил хамгаалах салбарт хийсэн хөрөнгө оруулалтаараа улсдаа тэргүүлж, Улсын хил хамгаалалтын техник хэрэгсэл, хилчдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулж нийт харуулын байрыг бүрэн шинэчиллээ. Сүүлийн 3 жилийг нэгтгэж үзвэл улсын хил хамгаалалтын техник хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн төсвөөр 533,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн заставуудыг бие даасан цахилгааны эх үүсвэр, нарны цахилгаан эх үүсвэрээр ажилладаг халуун усны төхөөрөмжтэй болгосон.

Мөн хилийн цэргийн 0131 дүгээр ангийн харъяа 7 заставын 12 харуулын байр, 0166 дугаар ангийн 10 харуулын байрыг орон нутгийн төсвийн 260,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж ашиглалтанд оруулснаар нийт харуулын байр 100 хувь бүрэн шинэчлэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment