8o
Улаанбаатар хот
mobile menu

1.3 сая ам.долларын хэрэгт нэр холбогдсон хурандаа Ч.Болдбаатар гэж хэн бэ

2018-10-10 08:23:00

Энэ сарын эхээр ЦЕГ-т удирдах алба хашдаг Б гэгчийн гэрээс нийт 1.3 сая доллар буюу /гурав орчим тэрбум төгрөг/-ийг АТГ-ынхан хураасан гэх мэдээлэл гарч олны анхаарлыг татсан. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан хятадуудын бусдад их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй хэргийг АТГ-ынхан шалгах явцдаа Б-ийн Баянгол зочид буудлын дэргэдэх “220 к резиденс” байрнаас дээрх мөнгийг олж бэлнээр хурааж битүүмжилсэн нь ил болоод байгаа. Одоогийн байдлаар тус 1.3 сая долларыг юунд зарцуулах гэж байсан нь тодорхойгүй байгаа.Тус хэргийг шалгах явцад тэд УИХ-ын нэр нөлөө бүхий хоёр гишүүнтэй холбогдсон байжээ. Энэ нь хятадууд гишүүдийн оролцоотойгоор Тавантолгойн нүүрсний уурхайн хажууд байх их хэмжээний нүүрсний нөөцтэй орд газрын ашиглалтын лицензийг хууль бус аргаар авахаар санаархаж байсан ил болоод байгаа аж. Хуулийн байгууллага УИХ-ын нэр бүхий хоёр гишүүнийг уг хэрэгт хэрхэн холбогдож буй асуудлыг нарийвчлан шалгаж, үнэхээр 1.3 сая долларын хэрэгт холбогдсон эсэхийг баттай мэдэж  тогтоосны дараа нэрийг нь зарлах юм байна. Харин уг хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатарыг шалгаж эхэлсэн байна. Тэрбээр дундын зуучлагч нартай холбоо тогтоосон нь Гүйцэтгэх ажиллагааны баримтаар тодорхой болсон гэнэ. Ингээд 3 орчим тэрбум төгрөгний хээл хахуулын хэрэгт нэр холбогдсон Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатарын талаар тодорхой мэдээлэл хүргэе.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатар гэж хэн бэ

Ч.Болдбаатар нь Төв аймгийн Зуун мод суманд 1972 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн.  Цагдаагийн дээд сургуулийг 1993 онд дүүргэжээ. Анх Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст томилогдон ажлынхаа гарааг эхлэж байсан. 2003-2006 онд Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн даргын алба хашиж байгаад 2006-2010 он хүртэл Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийн даргын албан тушаалд томилогджээ. 2010-2012 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын албыг хашиж байсан нэгэн. Ч.Болдбаатар хурандаагийн  төрсөн эмэгтэй дүү Ч.Энхтуяа гэж прокурор байдаг талаар эх сурвалж мэдээлэл өглөө.Дүүгийнх нь нөхөр мөн л прокурор н.Батболд бөгөөд нийслэл болон дүүргийн прокурорын газар албан тушаал хашдаг юм байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөр­чилж, даргыг нь Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Нийс­лэлийн Засаг даргатай зөв­шилцөн томилж байсан.  Ингэхдээ анх удаа Цагдаагийн газрын даргыг нээлттэй сонгон шал­гаруулж, зургаан хүн нэр дэвшин цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар томилогдож байсан түүхтэй. Түүнд 2014 оны аравдугаар сарын 15-нд албан ёсоор  Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл цагдаагийн хурандаа Ч.Болд­баа­тарт батламжийг нь гардуулж өгч байсан.

Тэрээр үүрэгт ажлаа хүлээж авсны дараа “Миний төлөө саналаа өгсөн нийслэлийн иргэддээ талархаж байна. Эрүүл аюулгүй Улаанбаатарыг бүрдүүлж, өөрийн дэвшүүлсэн Иргэний төлөө-Найрсаг цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэдгээ онцлон хэлж байсан.

Одоогоос хэдэн жилийн өмнө удирдах алба хашиж байхдаа нэр нь сэвтээгүй цөөхөн хурандаа нарын нэг хэмээн мэргэжил нэгт хүмүүс түүнийг үнэлдэг байсан. Гэтэл тэрбээр маш том хэмжээний авлигалын хэрэгт нэр холбогдлоо. Тус хэргийг хэрхэн шийдэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
unench
Аав нь цагдаагийн дарга байсан. Эмэгтэй дуу прокурор. эр дуу татварын дарга.АТГ мэдэхгуй бна уу.морь уяж данхалзаад л. цагдаа шуухийнхний гэр булийг ил болгочих ард туиэн мэдэж байгаа. Ривэр гарден.
2018/10/10 66.181.177.217
21
naad chini tseverxen avilgachin shuu dee alvan tushaliin tomilgoon deer bundiideg xun b
2018/10/10 202.55.180.186
Зурхайч
Энэ хэзээ ч илрэхгүй.100% батална
2018/10/10 202.126.88.41
иргэн
хуулийн байгуулга гэж цус ойртсон хүмүүс байх юм энийг болиулж болддогүй юу муу
2018/10/10 1.25.112.93
Зочин
Их хуралд суугаа найз нар бүгд иймэрхүү маягаар баяждаг тэгээд цагдаа шүүхийнхний гарт дарамтад орцгоогоод тэд нь даам гарна Цааш нь ярих уу гээд л Нэг иймэрхүү
2018/10/10 122.201.31.7
иргэн
Чойцанцангийнхан хуулийн байгууллагыг хувьчлаад авч, түүнийг нь Хятадууд худалдаад авчээ
2018/10/10 202.131.227.82
hig
Tiim.ih mungund hen ch hudlun duu
2018/10/10 103.57.92.76
иргэн
Батүүл томилохыг бодоход АНУСын хүн байх нь
2018/10/10 66.181.178.215
Солир
Нэр хугарахаар яс хугар гэж үнэн юм даа ...
2018/10/10 66.181.165.246
Хохо
Ми овогт Ж.Мөнхбат нар мөн
2018/10/10 218.150.117.220