
“Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 08-09-нд шилжих шөнө хүүтэй нь хамт баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Р.Ганзоригийг хуурамч шатахуун худалдсан, импортын шатахууныг нэмж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Дашрамд дуулгахад “Магнай трейд” ШТС-ийг хуурамч шатахуун зардаг болох нь шинжилгээгээр тогтоогдсон гэх мэдээллийг өнгөрсөн хавар “Шатахуун хэрэглэгчдийн холбооноос” мэдээлж байсан удаатай.



