8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮЭ-ийн холбооноос шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

2018-10-10 08:43:15

09:00 цагт: Novotel зочид буудлын хурлын танхимд “Төрийн байгууллагын хүний нөөц – Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь” сэдэвт олон улсын хурал болно.

09:00 цагт: Монголын хүүхдийн ордонд  "Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд" эрдэм шинжилгээний бага хурал болно.

09:30 цагт:  ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ.

10:00 цагт:  МУИС-ийн Төв номын сангийн 202 тоотод  "Шүүхийн шийдвэр, түүний хэрэглээ, ач холбогдол" сэдэвт хэлэлцүүлэг болно.

11:30 цагт:  Шатахуун, төсөв, татварын хуулийн асуудлаар МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал өөрийн байранд зарлаж байна.

13:30 цагт:  Засгийн газрын 4-р байрны 412 тоот өрөөнд 2017-2018 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлтийн үйл ажиллагаа болно. Мөн Үндэсний аудитын газар болон "Нээлттэй нийгэм форум" ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг солилцох юм.

14:00 цагт:  Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулна.

15:00 цагт:  Монголбанкны Төлбөр Тооцооны Газраас зохион байгуулж, хэрэгжүүлэх “Цахим эринд-цахим төлбөр тооцоо”сэдэвт 2 сарын аяны нээлт Монголбанкны “А” байрны зааланд болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт:  Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс “Хараагаа хамгаалъя” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт:  Монголын хүүхэд харах үйлчилгээний холбооноос хүүхэд харах үйлчилгээний төсвийг хассантай холбогдуулж мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment