8o
Улаанбаатар хот
mobile menu

1072 хувьцааг худалдаж авна гэх мэдээлэл худлаа

2018-10-10 10:15:00

Өчигдөр олон нийтийн сүлжээнд "1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна" гэх цуурхал тарж, иргэдийг багагүй төөрөгдүүлэв. Сая саяар үнэлэгдэх үнэ хэлсэн уг мэдээлэл худал гэдгийг Эрдэнэс Тавантолгой компаниас албан ёсоор мэдэгдэж байна. 

1072 хувьцаа нь одоогоор эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа. Тэгэхээр хувьцааг худалдаж авна гэсэн мэдээлэл нь залилангийн гэмт хэргийн шинжтэй байгааг тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагын мэдээллээр энэ оны сүүлээр 1072 хувьцааг "амилуулж", иргэдэд ногдол ашиг тараана. Одоогоор хувьцааны данс нээх ажиллагаа үргэлжилж буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
өөгий
Хувьцаат компани юм бол хувьцаа эзэмшигчдийн хуралдаа иргэдийн төлөөллийг оруулах хэрэгтэй. Төрийн алба гэдэг бол ард түмний эрхийг ямар нэгэн аргаар авсан хэсэг бүлэг хүмүүс шүү дээ.
2018/10/10 66.181.189.244