8o
Улаанбаатар хот
mobile menu

Буудлын барьцаанд үлдээсэн охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

2018-10-10 10:53:53

БНХАУ-ын Эрээн хотод эцэг, эх асран хамгаалагч нь тухайн байрлаж байсан зочид буудлынхаа төлбөрийг төлөлгүйгээр бичиг баримтаа барьцаанд нь үлдээж, охиноо орхиод ор сураггүй алга болсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан аж.  Улмаар охиноо хараа хяналтгүйгээр үлдээснээс болж охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Урд хөршид барьцаанд үлдсэн гурван хүүхдийг эх оронд нь авчрахын тулд ГБХЗХГ-аас тодорхой зардал гаргасан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн зочид буудалд барьцаанд үлдсэн хүүхдийн төлбөрт 3,5 сая төгрөгийг төлж байж хүүг авчирчээ. Хүчирхийлэлд өртсөн охины эцэг эхийн сургийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна. Охины хэлснээр монгол ээж, хятад аавтай бөгөөд ээж нь  Баянзүрх дүүргийн харьяат гэнэ. Уг хэргийг Дорноговь аймгийн ГБХЗХГ, Нийслэлийн ГБХЗХГ-тай хамтран хүүгийн нөхцөл байдлыг тодруулах, ар гэрийнхнийг нь олж тогтоох ажлыг хийж байгаа аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монгол
энэ тэнэг монгол эмэштэйчүүдийг яана даа эд нар зүгээр л сайхан өөрсдөа үхээд өгөөч яах гэж ийм муухай пиздад үр хүүхэд заяадаг бна аааа муухай хятадын дэвсгэр болоод зогсохгүй охин хүүхдээ хүртэл буз
2018/10/10 103.212.118.158