8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуучны барилгуудыг нийслэлийн өсчөөс хасчээ

2018-10-10 14:13:00

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдрийн хуралдаанаараа Улаанбаатарт өрнүүлэх бүтээн байгуулалттай холбогдуулан хуучирч муудсан зарим барилгыг нийслэлийн өмчөөс хасчээ.
 
Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” цогцолбор сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны өргөтгөлийн барилгыг өмчөөс хасах тогтоол гаргасан байна.

Уг барилга 1976 онд ашиглалтад орсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрынхан “Газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй" хэмээн дүгнэжээ. Тиймээс хуучин барилгыг буулгаж, шинээр өргөтгөл барихаар болсон байна.
 
Мөн 1988 онд ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар цэцэрлэгийн гэр цэцэрлэгийн барилга,1961 онд барьсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хайлааст салбарын амбулаторийн барилгыг буулгаж, зориулалтынх нь дагуу шинэ барилга барих тул тогтоол гаргаж өмчийн жагсаалтаас хасчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл