8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургууль, цэцэрлэг орчмын авто замын хөдөлгөөнийг цагийн хязгаартай болгоно

2018-10-10 16:22:19

Сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор тавдугаар сургууль, I-XV цэцэрлэгийн баруун талын авто замыг ажлын өдрүүдэд 07.00-09.00, 12.00-14.00, 16.00-19.00 хүртэл замын хөдөлгөөнийг хааж, нэг чигийн урсгалтай болгожээ.

Уг замыг 2013 онд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор байрьсан ч сургууль, цэцэрлэгтэй хэт ойр, жолооч нар тус  замаар хурдаа сааруулахгүй хөдөлгөөнд оролцох, түгжрэл үүсэх зэрэг олон асуудал үүсээд байсан юм. Иймд аймгийн удирдлагууд дээрх замын нөхцөл байдалтай танилцаж уг шийдвэрийг гаргажээ.

Цаашид сургууль, цэцэрлэгтэй ойр авто зам барихгүй байх, хэрэв барих шаардлага гарвал хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тооцоо, судалгаа, иргэдийн санал асуулга зэргийг үндэслэх хэрэгтэй гэдгийг Засаг дарга Д.Батлут холбогдох байгууллагуудад анхааруулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл