-15o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-10-11 08:33:51

09:00 цагт: ХСИС-ийн Соёлын төвд “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулна.

09:00 цагт:  Шангри-Ла зочид буудлын Баллрүүм танхимд "Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага" Олон Улсын симпозиум болно.

09:00 цагт: Нийслэлийн иргэний танхимд 152 хорооны Хамтарсан багийн гишүүдийн дунд зохион байгуулж буй “Асуудал ба шийдэл” аяны хүрээнд илтгэлийн тэмцээний эцсийн шалгаруулалт зохион байгуулагдана.

10:00 цагт: МУИС-ийн Номын санд  засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төвд: 2018 оны 10 дугаар сарын 5-7-нд болж өнгөрсөн Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн III чуулганы талаар болон эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдал, сэтгүүл зүйн салбарг ашиглаж буй сүүлийн үеийн гехнологийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, Эрэн сурвалжлах сүлжээний хүрээнд сэтгүүлчид цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэнэ.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд ХБНГУ-д галт тэрэгний машинистаар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулж Герман хэлний сургалт явуулж буй "Холун хатны үр сад" сангаас мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Улсын Филармонийн байранд “NEW SEASON-2019” тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

12:30 цагт: 22-ын Авто худалдааны цогцолборт шинэ авто вокзалын шав тавих ёслол болон инженерийн шугам сүлжээний ажлын нээлт болно. Хотын дарга болон холбогдох албаныхан оролцоно.

13:00 цагт: Монголын Хүүхдийн Ордонд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Хүч чадалтай охид” уриатайгаар нийт 73 Ерөнхий боловсролын сургууль,Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвүүдийн төлөөлөл бүхий 600 охидын чуулганг зохион байгуулна.

13:00 цагт: Чингис зочид буудлын хурлын зааланд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 85 жилийн ойн баярт зориулсан "Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

14:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар БОАЖЯ-тай хамтран зохион байгууллж буй "Бид нэг агаартай" дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнгийн нээлт болно.

17:00 цагт: МУИС-ийн спорт зааланд Монгол Улсад биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд "ДУРСАМЖ ӨДӨРЛӨГ"-ийг зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 245