8o
Улаанбаатар хот
mobile menu

“Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хорьж шалгах хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

2018-10-11 08:36:08

“Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт энэ сарын 8-нд баривчилсан ч тэднийг сулласан юм. Харин Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.  Уг саналыг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хуулийн заалтын тайлбар:

14.13 дугаар зүйл.Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг

1.Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
тэжээлгэж бага гарууд барьж хорьж шалгалаа юу
2018/10/11 202.179.26.124