7o
Улаанбаатар хот
mobile menu

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

2018-10-11 09:21:27

Улсын хэмжээнд он гарсаар 9 дүгээр сарын  байдлаар  Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгийн 13 аймгийн 45 сум болон нийслэлийн хэмжээнд нийт  64 удаагийн ой, хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 43,130.5 га ой, 41,637 га хээр, нийт 84,767 га талбай түймэрт өртжээ. 

Дээрх түймрийг  Онцгой байдлын байгууллагаас 1,270 гаруй  алба хаагч, 100 орчим  техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 68,6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин есдүгээр сарын байдлаар 2,755 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын албаны алба хаагчид ажиллан, 639 хүний амь нас, 587 барилга, байшинг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.

Объектын гал түймрийн улмаас 53 хүн амь насаа алдсны 29 нь том хүн, 24 хүүхэд байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 6.6 хувиар, нас барсан хүний тоо 39.08 хувиар буурсан байна.

Гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гардагбайна. Иймд гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, цогтой үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх, бага насны хүүхдийг шүдэнз, асаагуур зэргээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Сурагчдыг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд 12-р сарын 15-наас 2-р сарын 15 хүртэл амраах нь зөв үү.

Нийт санал өгсөн: 55