8o
Улаанбаатар хот
mobile menu

E POLICE аппликейшнаар дамжуулан 5000 орчим зөрчлийн мэдээллийг ирүүлжээ

2018-10-11 12:02:38

Нийслэл хотод 560 мянган тээврийн хэрэгсэл байдгаас өдөрт 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Эдгээр тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн замын хөдөлгөөнийг зохицуулахад өдөрт 300 гаруй алба хаагч ажилладаг. Тиймээс ямар нэг осол гэмт гарах үед цагдаагийн алба хаагч очих хүртэл иргэд хоорондоо маргахаас эхлээд олон асуудал үүсдэг. Тэгвэл зам хөдөлгөөний осол гэмтэл, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад тэр дор нь илгээж, асуудлыг газар дээр нь шийддэг “E Police” аппликейшн энэ сарын 1-ээс ашиглалтад орж, эхлээд байна.

“E Police” аппликейшн нь дотроо дөрвөн функцтэй

☑️Нэгд, гэмт хэргийн талаарх мэдээллийг илгээх функцээр дамжуулан хаана, ямар гэмт хэрэг гарсан талаарх зураг болон холбогдох мэдээллийг илгээх боломжтой.

☑️ Хоёрт, зөрчлийн талаарх мэдээлэл илгээх функцтэй. Уг функц нь дотроо дөрвөн төрлийн зөрчлийг хамааруулдаг юм байна. Тухайлбал, гарц, гарам хааж тавьсан, удаан зогсох журам зөрчөөд байрлуулсан, урсгал сөрсөн, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн мэдээллийг хүлээн авна.

☑️ Гуравт, зам тээврийн ослын талаарх мэдээллийг илгээж мэдээлэл дамжуулахдаа хоёр тал хоорондоо харилцан маргаангүй, ослын улмаас хүний амь нас, хүний эрүүл мэнд хохироогүй, жолооч тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, осол гаргаагүй тохиолдолд ослынхоо зургийг аппликейшны камераар дарж, илгээж, асуудлаа шийдэх боломжтой юм байна.

☑️ Дөрөвт, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулсан талаарх мэдээллийг илгээж, дамжуулан гарц, гарам хааж тавьсан, удаан зогсох журам зөрчөөд байрлуулсан тээврийн хэрэгслийн зургийг дарж, серверт дамжуулахад Тээврийн цагдаагийн газрын зааврын дагуу ачилтын компани тухайн дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулна.

Тээврийн цагдаагийн албаны сервер шаардлага хангасан зөрчлийн мэдээллийг хүлээн авч, баталгаажсан тохиолдолд Бэлэн бус байдлаар торгууль оногдох журмын дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн мэдээлэл очих аж.

Уг аппликейшнийг одоогийн байдлаар 6000 гаруй иргэн татаж авч, замын хөдөлгөөнтэй холбоотой 5000 орчим зөрчлийн мэдээллийг Тээврийн цагдаагийн байгууллагад ирүүлж, хариуцлага тооцуулаад байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл