8o
Улаанбаатар хот
mobile menu

"Чингис хаан" нисэх буудалд гадаадын иргэн 5,230 ам.доллартай цүнхээ гээжээ

2018-10-11 15:22:32

ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд өчигдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр зорчих гадаадын иргэний гээсэн их хэмжээний валют, эд зүйлсийг илрүүлж эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Цүнхний эзэн нь Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн зорчигч БНСУ-ын иргэн байсан бөгөөд цүнхэнд 5,230 ам.доллар, бичиг баримтын хамт байжээ.

Нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үзлэг шалгалт хийх явцад өдөр бүр тогтмол 2-3 зөрчил илэрдэг. Зорчигч болон нисэх буудлаар үйлчлүүлэгч иргэд гар цүнх, тээш, гар утас, түрийвч, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсээ орхиж, гээгдүүлдэг аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment